БОАЖ-ын яам 2022 онд хийх ажлын төлөвлөлтөө танилцуулж, хэлэлцлээ
Давхцсан чиг үүргийг салгах, хүнд сурталгүй байх, бүхий л үйлчилгээг яаралтай цахимжуулах, Авлигатай Тэмцэх Газар -аас гаргадаг "Шударга байдлын үнэлгээ"-ээр сүүл мушгисан бол энэ жилээс эрс шинэчлэлийг хийж "Шударга, ард түмний итгэл даасан байгууллага" болохоор зорин ажиллахаа онцоллоо.
Мөн байгаль орчин, ой мод, ус, гол мөрөн, ан амьтанаа хамгаалах ёстой байгууллагууд тусгай зөвшөөрөл нэрээр өөрсдөө сүйтгэдэггүй байх, үндсэн чиг үүргийн эсрэг үйл ажиллагааг явуулахгүй байх, хамгаалахаас гадна өсгөх үржүүлэх, тогтвортой байдлыг хангах тал дээр анхаарч ажиллана. Байгаль хамгаалагчдын төлөө эрх зүйн орчныг сайжруулах, хангамж, цалинг нэмэгдүүлэх боломжийг судалж албан хаагчдын ур чадварыг сайжруулах сургалтыг идэвхжүүлнэ гэлээ.
Хүн бүрийг байгаль орчноо хамгаалах, хууль бус зүйлийг мэдээлдэг, шүгэл үлээдэг системийг бүрдүүлж урамшууллын хэлбэрийг тодорхойлох, мэдээлэх цахим систем (апп) бий болгох, иргэдэд мэдээлэл өгөх "Нэг цэгийн үйл ажиллагааг яаралтай сайжруулж тав тухтай үйлчилгээ авах нөхцөлөөр хангах, гурав дугаар сараас эхлэн хөдөө орон нутгаар баг гарган Монгол Улсыг тойрч чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж албан тушаалтнуудыг хөдөө орон нутагт явж бодит байдалтай танилцан байгаль хамгаалагч болон бусад албан хаагчдын ажил амьдралтай танилцах, байгалт орчны үнэлгээг газар дээр нь очиж харж, хянаж, төлөвлөж ажиллах гэх мэт олон үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өглөө.
“Монгол Кувейтийн байгаль хамгаалах төв”-д яамны харьяа байгууллагуудын удирдлагуудтай хуралдаж БОАЖЯ-ны харьяа байгууллагуудын 2022 онд хийх ажлын төлөвлөлттэй танилцаж, салбарын цаашдын бодлого, баримтлах чиглэл, хамтран ажиллах талаар хэлэлцлээ.