СХД-ийн уран бичлэгийн уралдааны шилдэг оролцогчид шалгарлаа
2022.03.10

СХД-ийн уран бичлэгийн уралдааны шилдэг оролцогчид шалгарлаа

Монгол улсад ардчилсан үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн хүрээнд үндсэн хуулийн оршил хэсгийг монгол бичгээр бичих уран бичлэгийн уралдааныг СХД-т зохион байгуулж шилдэг оролцогчдын шагналыг НИТХ-ын төлөөлөгч, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай гардууллаа.

Энэхүү уралдаанд хороодын иргэд, аж ахуйн нэгж , төрийн албан хаагчид оролцож нийт 46 бүтээл ирүүлжээ. Тэдгээр бүтээлийг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б. Лхагважав шүүж зөв бичгийн дүрмийн алдаа, агуулга зохиомж, уран бичлэгийн ур чадварыг харгалзан дараах бүтээлүүдийг шалгаруулсан юм.

Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч О.Сайнзаяа, 67-р дугаар сургуулийн 11в ангийн сурагч А.Халиун, 67-дугаар сургуулийн 11в ангийн сурагч С.Уранбайгаль, 33-р хороо “Баян тэгш сайн” ХХК, 33-р хороо иргэн Г.Бархасбаярхүү, 5-р хороо Э.Ганганбайгаль

Шүүгчийн тусгай шагналыг Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын жижүүрийн цагдаа дэд ахлагч Б.Чинзориг, 11-р хороо Улсын бүртгэгч Б.Батгэрэл нар гардан авав.

Энэхүү уран бичлэгийн уралдааныг Үндсэн хуулийг дээдлэх, Монгол үндэстний утга соёлын нандин өв болсон Монгол бичгийг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Монгол бичгээ сурч эзэмших сонирхлыг дэмжих, Уйгаржин бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах, сурталчлан таниулах зорилготой зохион байгуулсан юм.