
2022.03.21
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Ерөнхий сайд өнөөдөр аймгийн удирдлагууд болон иргэдтэй уулзаж, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тус аймагт хэрэгжих төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулна. Маргааш буюу гуравдугаар сарын 22-нд Наурызын баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцоно.
Ерөнхий сайдын томилолтын багт УИХ, Засгийн газрын зарим гишүүд ажиллаж байна.