“Соёлын түүчээ” спортын наадам боллоо
2022.03.15

“Соёлын түүчээ” спортын наадам боллоо

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймгийн соёл, урлагийн салбарын ажилтнуудын дунд зохион байгуулсан “Соёлын түүчээ” спортын наадмыг дэмжин ажиллалаа.

Тэрээр 2016-2020 онд Соёлын салбарын 90 ажилтныг Улан-Үдэ хотын соёлын байгууллагуудтай танилцах аялал зохион байгуулж, хэд хэдэн соёлын байгууллагын их засвар, шинэ барилгын асуудлыг шийдвэрлэжээ.

Мөн 2021 оны улсын төсөвт 75 сая төгрөгийн тоногт төхөөрөмжийн санхүүжилтийг тусгаж, Сайхан, Хангал, Бугат, Хишиг-Өндөр, Баяннуур, Хутаг-Өндөр, Тэшиг сумдын соёлын төвүүдэд олгосон бол энэ онд 175 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр соёлын байгууллагуудаа хангахаар төлөвлөсөн байна.