2022.03.30
Б.Энхбаяр: Төрийн өмчийн реформыг цаг алдалгүй хийх хэрэгтэй
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2022,03,30/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Бид цулаараа нэг зорилт дэвшүүлээд байгаа. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд бидний хийх нэг том реформ бол Төрийн өмчийн реформ байгаа.Энэ реформыг цаг алдалгүй хийхгүй бол Улсын өмчийн үйлдвэрүүд, Хөгжлийн банкны асуудал ойлгомжтой боллоо. Дэлбэрвэл улсаараа дэлбэрэх аюултай. Хулгайн уг уурхай болсон Төрийн өмчийн реформыг хийх талаар мөрийн хөтөлбөрт орсон. 2021 онд өргөн барихаар хуулийн төсөл төлөвлөгдсөн.
Яг жилийн өмнө Ц.Нямдорж сайдыг "Хөгжлийн саад" гэж цоллож байсан. Яагаад гэхээр энэ сайд Төрийн өмчийн хуулийг өргөн барина гээд авчихсан, оруулж ирдэггүй. Өөрөө хийдэггүй, өрөөлийг хийдэггүй. Их хурлын гишүүн санаачлах эрхгүй, Засгийн газрын гишүүн өргөн барина гээд хуульчилсан байдаг. Намрын чуулганаар өргөн бариагүй, хаврын чуулганы эхэнд өргөн барина гэсэн бариагүй ингээд 3 удаа худлаа ярьж байна. Нийтдээ 4 жил хав дарж байна. Ямар шалтгаан байна вэ, шинэтгэл явуулахгүй байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn