2022.03.30
Б.Саранчимэг: Ногоон хөгжлийн зорилтын үйл ажиллагаанд зориулсан хөрөнгийн талаар тодруулна уу?
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2022,03,30/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
Нийслэл болон дагуул хотуудын хог хаягдлын асуудал болон эдийн засгийн бие даасан асуудлыг шийдвэрлэх асуудал 100 хувь шийдэгдсэн гэжээ. гэтэл бодит байдал дээр эсрэгээр байгаа. Яамны зүгээс ямар нэмэлт тайлбар хийх вэ? Хогны асуудлыг шийдэхэд иргэдийн ухамсарт хандлагад нөлөөлөл ямар ажил хийсэн бэ?
2017 онд Хог хаягдлын тухай хууль батлагдсан, шийдэгдсэн асуудалд батлагдсан хуулиа хэлээд байна уу, хог ялгах ажил бүрэн хийгдэж байгаа юу. Ногоон хөгжлийн 8 зорилтод нийт 7 тэрбум 527 сая төгрөг зарцуулжээ. Үүнийг ямар арга хэмжээнд зарцуулж, үр дүн гаргасан бэ? Агаарын бохирдлыг 80 хувь бууруулах ажлын гүйцэтгэл дээр 100 хувь гэжээ. Үүнийг яаж гаргасан бэ? Энэ жил маш их агаарын бохирдолтой байгаа. Усны асуудлыг ажлаа мэддэг хүмүүс хийх хэрэгтэй.
Түүний асуултад холбогдох албаны хүмүүс хариулт өглөө.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn