2022.03.30

Н.Наранбаатар: Экспортыг сайжруулахад хэрхэн анхаарч, ямар зохион байгуулалтаар ажиллаж байна вэ?

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2022,03,30/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: 

Эдийн засгаа сэргээх, экспортыг нэмэгдүүлэх том зорилт байгаа.Өнөөдрийн байдлаар үйлдвэрээ бариад бүтээгдэхүүнээ гадагшаа гаргах асуудалд нилээн олон жил орно. Харин одоо хамгийн түрүүнд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэх гол ажил Боомтын сэргэлт, бэлэн зүйлээ зарах л гарц үлдлээ.Бидний хийх гол ажил бол экспорт, экспорт...Нэг боом маань 11 сард таг зогссон. Энэ чиглэлээр ямар ажил, яриа хэлэлцээр, зохион байгуулж байгаа вэ.

Дөрөвдүгээр сарын 1-ээс уртын тээврийг эхлүүлнэ, орлого нэмэгдэнэ гэсэн хэро бодитой вэ, цаад талтайгаа ярьсан уу. Энэ зүйл ажил хэрэг болохгүй бол олон хэл ам дагуулна.

Боомтын захиргаагаа хэзээ байгуулах вэ, хэзээ хөгжүүлж, дэд бүтцээ зохион байгуулах гэж байна. Энэ захиргаа ажилдаа ороод явах хэрэгтэй. Төр, хувийн хэвшил хамтраад ажиллана гэсэн.Гэтэл Хилийн тухай хуулийн 26,1-д 15 км дотор юу ч хийж болохгүй гэсэн заалт бий, хуульд өөрчлөлт оруулах уу? Бүтээн байгуулалтын хүрээнд Гашуунсухайтын ажлыг яаж хурдлуулах вэ?   

Түүний асуултад холбогдох албаны хүмүүс хариулт өглөө.   

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn