Гутайн Даваа- Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газарт хамгаалалтын захиргаа байгууллаа
2022.04.01

Гутайн Даваа- Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газарт хамгаалалтын захиргаа байгууллаа

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/72 дугаар тушаалаар Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутгийг дамнан орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг Хэнтий аймгийн Биндэр сумын төвд байгууллаа.

Уг асуудлыг МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн тэмцлийн үр дүн, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гүйцэтгэл, зохион байгуулалт, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнийн олон жилийн дуу хоолой, тэмцлийн үр дүн улсын тусгай хамгаалалтад авч чадсан юм.  Өөрөөр хэлбэл Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Идэрбат тэргүүтэй гишүүдийн оролцоо, тэмцэл их байв.

Гутайн даваа-Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газрыг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.

Улсын тусгай хамгаалалтад авахдаа Дэлхийн байгаль хамгаалах сангаас дэлхийн хэмжээнд зайлшгүй анхааран хамгаалах шаардлагатай 35 эко бүсийн нэг Амар мөрний эх болох Онон голын ай савд хамаардаг. Чингэлтэй, Балж, Хөмүүл, Баруун, Зүүн Гутай, Тулгат, Шургадаг, Наймт, Арангатай зэрэг Онон голд цутгадаг 27 голын эх, сав газар. Энэ утгаараа Монгол хүний төдийгүй, Амар мөрний сав дагуух ОХУ, Хятад улсын нутагт амьдарч буй 75 сая хүний эрүүл, аюулгүй амьдрах орчныг хангахад онцгой үүрэгтэй, үнэ цэнтэй нутаг гэх мэт олон хүчин зүйлээр тодорхойлсон байдаг.