2022.04.06
Н.Наранбаатар: Уул уурхайд ашиглаж буй усны төлбөрийг нэмэхэд салбарын яам ямар бодлого баримтлах вэ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2022,04,06/-ны өдрийн хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонслоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
Сайдын мэдээлэл товчхон байна. Уул уурхайд хэрэглэж байгаа усны төлбөрийн талаар тодорхой мэдээлэл хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар монгол орны нийт усны нөөц уул уурхайд ашигласан усны төлбөр хүн амтай харьцуулахад ямар байна. Хамгийн их ус бохирдуулсан нь их төлбөр төлөх ёстой. Гэтэл өнөөдөр эсрэгээр явж байна. Оюутолгойн компани бүх төрлийн усны төлбөрөө төлдөггүй, үйлдвэрийн зориулалтаар ашигласан усны төлбөрөө маш бага төлдөг. Гэтэл ус нэг номерын асуудал, тэр дундаа говьд усны асуудал маш хүнд байгаа. Усны төлбөртэй холбоотой хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Энэ асуудалд яаж анхаарах гэж байна вэ? Усаа хамгаалах, ус бохирдуулсны төлбөрөө төлөх зэрэг асуудалд хэрхэн анхаарч ажиллах вэ?
Түүний асуултад холбогдох албаны хүмүүс хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn