
2022.04.05
Өсвөрийн Парламентын гишүүд эко аялалд хамрагдлаа
Өсвөрийн Парламентын Улаанбаатар хот болон орон нутгийн гишүүдийн төлөөлөл "Ус-Эко Аялал"-д хамрагдаж нэг өдрийг үр бүтээлтэй, зугаатай өнгөрөөлөө.
Аялалын хүрээнд гишүүд Цэнгэг ус, байгаль хамгаалах төвтэй танилцан, усны тухай сургалтанд хамрагдлаа. Сургалтын дараа гишүүд Гачуурт дахь Минж үржүүлгийн төвтэй танилцаж, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нартай чөлөөт ярилцлага хийсэн юм. Үнэт цагаа Өсвөрийн Парламентын гишүүдтэй өнгөрөөсөн хүндэт зочиддоо баярлалаа.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn