Е.Отгонбаяр сайд өнөөдөр ЮНЕСКО-д үг хэлнэ
Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн мягмар гаригт эхэлсэн ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 35 дугаар чуулганд БСШУ-ны сайд Е.Отгонбаяр оролцож байна. Энэ удаагийн чуулганд 193 орны БСШУ-ны сай
д нар оролцож буй юм.
БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр өнөөдөр болох Боловсролын сайд нарын дугуй ширээний уулзалтын үеэр ЮНЕСКО-гийн захирал Койчиро Мацууратай уулзах юм. Түүнчлэн ЮНЕСКО-гийн индэр дээрээс Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээ, дэлхийн боловсрол, соёлын салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар үг хэлнэ.
Ё.Отгонбаяр сайд уржигдар Кувейт улсын Боловсрол ба дээд боловсролын сайд хатагтай Нүрияа Сүбээ Баррак Ал Сүбээ, Израйлын боловсролын сайд Гидеон Саар, БНСУ-ын боловсролын дэд сайд Ча Донг Ким нартай уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх». эдгээр орнуудад суралцах тэтгэлэгт оюутнуудынхаа тоог' нэмэгдүүлэх талаар санал солилцов.