Ц.Мөнхцэцэг: 355 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгт 400-500 хүүхэд хамрагдаж байна
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Үндэсний боловсролын тогтолцоогоо олон улсын жишигт хүргэхээр зорьж буй зорилт яагаад хэрэгжихгүй байгааг БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа.
Мөн нийтийн зориулалттай үйлчилгээний байгууллагууд буюу сургууль цэцэрлэг, биеийн тамирын байгууламж, асрамжийн газар, залуучуудын хөгжлийн төв зэрэг байгууламжуудыг хүртээмжтэй болгох, хүчин чадлыг нэмэгдүүлэх нь бидний гол баримт бичгүүдэд дурдагдсан.
Тэрээр "УИХ-ын Тамгын газрын үнэлгээний тайланд мөн адил 2021 оны биелэлт дөнгөж 50 хувьтай байна гэсэн. Жишээлбэл, цар тахлын хоёр жилийн дараа цэцэрлэгүүд эргээд танхимаар хичээллэх болсон ч асар их ачаалалтай байна. Цэцэрлэг олдохгүй байна гэж маш олон иргэн өргөдөл гомдол ирүүлж байна. Өнөөдөр 355 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгүүд 400-500 хүргэж байна. Цэцэрлэгүүдийн барилгын ажил яагаад удаашралтай яваад байна вэ, Улаанбаатар хотын хэмжээнд сургууль цэцэрлэгийн хүртээмжийг хэр нэмэгдүүлж байгаа вэ" хэмээн асуулаа.