2022.04.08

Б.Бат-Эрдэнэ: Хөх морь төсөл ямар шатанд явж байгаа вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.08\ нэгдсэн хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаарх УИХ-ын гишүүний асуулгын хариуг сонсож байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Өнөөдрийн асуулгатай холбоотойгоор Хөх морь төслийн талаар асуух асуулт байна. Монгол орны томоохон гол мөрнүүд дийлэнх нь гадагшаа урсгалтай, хөрш орнуудтайгаа хэлэлцээр хийх шаардлагатай. Олон улсын гэрээ, конвенц нь ч тийм байгаа. Тэгэхээр энэ талаар та бүхэнд хийсэн гэрээ, хэлэлцээр, гарсан үр дүн бий юу? Хөх морь төсөл яг ямар түвшинд явж байгаа вэ?

Мөн манай орны хувьд усан цахилгаан станцын үр өгөөж муугүй юм байна. Тиймээс энэ талаас нь та бүхэн судалгаа хийж байгаа юу?

Түүний асуултад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хариуллаа.