Монголын эдийн засгийн чуулган төрийн ордонд боллоо
2022.04.08

Монголын эдийн засгийн чуулган төрийн ордонд боллоо

Чуулганд оролцогчид:
-Залуус соёл, хөгжлийг дагаж амьдрах хүсэлтэй байгаа. Монголчуудын үнэт зүйл маш их өөрчлөгдсөн. Тиймээс бүс нутгуудын хөгжилд бодлогын чанартай шинэчлэл хийх хэрэгтэй,
-Хотын төвлөрөл бол хоёр талтай. Өнөөдөр Улаанбаатар хотод 1.6 сая хүн аж төрж байгаа нь манай Худалдааны танхимын харж байгаагаар боломж юм. Дэлхийн аль ч улсад хот, муждаа олон хүн авчрахын төлөө өрсөлдөж байдаг. Тэгж байж тэр хот, бүс нутаг хөгждөг,
-Сүүлийн 30 жилд бид дэлхий нийтийн хэв маяг, стандартын хаана явна вэ гэдгээ эргэж харах хэргтэй байгаа юм. Хот, хөдөөгийн сэргэлтийн асуудалд нэгдсэн бодлого алга.

Тэр байтугай нэг бодлого, баримт бичиг нь нөгөөгөө хааж, боогдуулсан байх жишээтэй. Эдийн засгийн хөгжлийн яаман дээр Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр, Барилга хот байгуулалтын яаман дээр хүн амын нутагшил, суурьшлын ерөнхий төсөл, нийслэлд болохоор Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө байна. Эдгээр дөрвөн баримт бичиг нь дөрвөн янзын хуулиар зохицуулагддаг зэргийг онцолж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn