Өргөдөл, гомдол, албан бичгийг хурдан шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо
2022.04.12

Өргөдөл, гомдол, албан бичгийг хурдан шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.04.12/ боллоо.

Нутгийн захиргааны байгууллага гэдэг бол иргэдэд хамгийн ойр үйлчилдэг, бүх мэдээллээр хангадаг төрийн анхан шатны нэгж юм. Тиймээс нийт удирдлагууд иргэд болон албан байгууллагуудаас ирсэн холбогдох өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлтийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хурдан шуурхай шийдвэрлэж ажиллах хэрэгтэйг санууллаа.

Мөн Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг сайтар хангаж, нийт байгууллагууд төсвийн сахилга батыг сайжруулах, Нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж ашиглаж байгаа газарт хууль дүрэм журам, зөрчиж, зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайсны зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих шаардлагатай байна.

Түүнчлэн нийт байгууллагуудад дурдсан ажлуудыг эрчимжүүлэх болон дараах хэд, хэдэн үүргийг өглөө.

- Захиалагчийн хяналт тавьж байгаа, болон эрх шилжүүлсэн байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, зураг төсөв, ажлын даалгаваргүй, байршил тодорхойгүй байгаа ажлуудаа яаралтай шийдвэрлэж, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг бүрэн хангах

- Дүүргийн хэмжээнд эвдэрч гэмтсэн зам талбай болон явган хүний замын тооцоо, судалгааг гаргаж, засварлах, сайжруулах ажлын төлөвлөгөө боловсруулж танилцуулах

- Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, газрын зөрчил арилгах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгасан талбайг тохижуулах ажлаа эрчимжүүлэх 

- Бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд 74 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, цаашид бизнес эрхлэгчдээс ирүүлсэн гомдлыг шуурхай шалган шийдвэрлэж, хариуг цаг хугацаанд өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах зэрэг ажлыг үүрэг болголоо.