БШУЯ-наас ёс зүй хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан СӨБ-ын эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа
2022.04.08

БШУЯ-наас ёс зүй хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан СӨБ-ын эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай төрийн өмчийн 63 цэцэрлэгийн 2022 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажуулан, эрхлэгчидтэй уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтаар БШУЯ-наас ёс зүй хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан хэд, хэдэн асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч, багш нарын ёс зүйн хэм хэмжээ, ажлын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд бид эцэг, эхчүүдийн санал, хүсэлтийг үргэлж хүлээж авдаг.

Тиймээс анхаарч ажиллах шаардлагатай дараах хэд, хэдэн асуудал байгаа юм. Цэцэрлэгийн багш албан хаагч, эрхлэгч нар ажлын хариуцлага, хуулийн хүрээнд хүлээх үүргийг чандлан баримтлан ажиллах, Цагийн менежментийг хуваарилах, Эцэг, эхээс авсан хандив тусламжийг зориулалтын дагуу ашиглаж, зарцуулалтыг ил тод байлгах зэрэгт анхаарч ажиллах шаардлагатай байна.

Түүнчлэн энэ удаагийн хурлаар Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулах бүтээлч ажил болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд санаачилга гарган ажиллах талаар санал, солилцлоо.