"Бидний мэргэжил-Бидний бахархал" ур чадварын уралдаан зохион байгууллаа
2022.03.31

"Бидний мэргэжил-Бидний бахархал" ур чадварын уралдаан зохион байгууллаа

Дүүргийн Засаг даргын А/138 дугаар захирамжийн хүрээнд “Сонгинохайрхан дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жил”, “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг угтан эрүүл мэндийн байгууллагын эмч нарын дунд “БИДНИЙ МЭРГЭЖИЛ-БИДНИЙ БАХАРХАЛ” ур чадварын Анхдугаар уралдааныг зохион байгууллаа.

Тус уралдааныг нээж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Засаг даргын орлогч Т.Вандандорж нар үг хэлэв. Уралдаанд зургаан баг мэндчилгээ, асуулт хариулт, гэрийн даалгавар, урлагийн тоглолт, багийн ахлагчийн дундах тэмцээн гэсэн 6 төрлөөр мэдлэг чадвар, авхаалж самбаагаараа өрсөлдөж, 1-5 онооны системээр дүгнэгдэн байр эзэлсэн юм.

Уралдаанд:

1. Нэгдсэн эмнэлгийн “Жишиг” баг
2. Эрүүл мэндийн төвийн “ДНК” баг
3. Өнөр бүсийн ӨЭМТ-үүдийн “Өнөрийн баатрууд” баг
4. Толгойт бүсийн ӨЭМТ-үүдийн “Фамели докторс” баг
5. Баянхошуу бүсийн ӨЭМТ-үүдийн “Энхийн элч” баг
6. Төвийн бүсийн ӨЭМТ-үүдийн “Сератонин” багууд оролцлоо.


Тэмцээнийг Б.Болорчимэг - АШУҮИСургуулийн ЭБЭСТ- ийн ахлах багш, Анагаах ухааны доктор, Б.Цэнгэлмаа - Анагаах ухааны доктор, дэд профессор, клиникийн профессор, МУ-ын зөвлөх зэргийн эмч, Б.Баатарсүх – Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, Анагаах ухааны академич, Ч.Энххорол – Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нар шүүн шалгарууллаа.

1. 1-р байранд Толгойт бүсийн ӨЭМТ-үүдийн “Фамели докторс” баг
2. 2-р байранд Өнөр бүсийн ӨЭМТ-үүдийн “Өнөрийн баатрууд” баг
3. 3-р байранд Төвийн бүсийн ӨЭМТ-үүдийн “Сератонин” баг

Хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авьяас чадвар, хүч хөдөлмөр, бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа Монгол улсын нийт эмч нар Та бүхэндээ баярын мэнд дэвшүүлье.