
2022.03.31
Сонгинохайрхан дүүргийн засаг даргын зөвлөлийн хурал боллоо
Засаг даргын зөвлөлийн ээлжит хурлыг хийлээ. Хуралд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нар оролцож дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Ээлжит хурлаар:
- “Ногоон орчныг нэмэгдүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө,
- “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөл батлах тухай ДИТХ-ын тогтоол, төлөвлөгөөний төслийн танилцуулга,
- Иргэдийн гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай,
- Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх ажлын танилцуулга болон бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.