Өнгө үзэмжгүй хашаа, хайсыг цэгцлэхийг үүрэг болголоо
Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.03.21/ боллоо. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцав. Мөн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд дүүргийн нутаг дэвсгэр дээрх цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа.
Хурлын үеэр нийт удирдлагуудад Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг цэгцэлж, стандарт, норм, дүрмийг мөрдүүлж, зөрчлийг арилгуулах ажилд анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэллээ.
Мөн нийт байгууллагуудад дээр дурдсан ажлуудыг эрчимжүүлэх болон дараах хэд, хэдэн үүргийг өглөө.
1. 2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, хяналт тавьж ажиллах
2. Дүүргийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомстлоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Алхацгаая гүйцгээе” хөдөлгөөнийг өрнүүлж гуравдугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны арваннэгдүгээр сар хүртэл тогтмол зохион байгуулж, иргэдийг идэвхтэй хамруулах
3. Дүүргийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомстлоос урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт байгаа нийтийн биеийн тамирын талбай, ногоон байгууламж, гүйлтийн болон иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх талбайн бүртгэл судалгааг гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж танилцуулах