2022.02.25

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Жаргалмаа нар тойрогтоо ажиллалаа

Эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, шуурхай, чанартай хүргэхийн тулд анхан шатны нэгжийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах нь чухал. Тодруулж хэлбэл, ӨЭМТ-үүдийг бүх талаар чадавхжуулах хэрэгтэй юм.

Тэгвэл тойргийн 17 хорооны ӨЭМТ-д дутагдалтай байсан тоног төхөөрөмж, текникийг НЭМГ-т уламжлан, шийдүүлж, өнөөдөр уулзалтын үеэрээ хүлээлгэн өглөө.

Үүнд:

  • Зөөврийн рентгэн-1
  • Зөөврийн ЭХО-2
  • Хяналтын монитор-4
  • Хүчилтөрөгч өтгөрүүлэгч-5
  • Автомашин-6 ширхэг багтаж байгаа юм.

Сонгинохайрхан дүүргийн 26, 36-р хорооны иргэд, сонгогчидтойгоо хийх уулзалт эхэллээ. Уулзалтыг 26-р хорооны шинэ сургуульд хийж байна. Одоогоос 11 жилийн өмнө 26-р хороог байгуулж байв. Харин 36-р хороог 2019 онд байгуулсан. Тус 2 хороог нийтэд зориулсан чөлөөт цагийн талбайтай, авто зам бүрэн хангалттай, сургууль, цэцэрлэг хүртээмжтэй хороо шиг хороо болгохыг зорьж байлаа.


Уулзалтын өмнө амжуулаад хороогоо тойрлоо, олон бүтээн байгуулалтыг иргэдийнхээ хамт хийж чаджээ. Цаашдаа улам хөгжүүлж, иргэдийнхээ саналыг авч, шаардлагатай бүтээн байгуулалтыг шуурхай өрнүүлнэ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn