“Шинэ хороо” болон “Сонгинохайрхан” төслүүд хэрэгжинэ
2022.02.17

“Шинэ хороо” болон “Сонгинохайрхан” төслүүд хэрэгжинэ

Сонгинохайрхан дүүрэгт энэ онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэд, хэдэн томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг цувралаар танилцуулж байна.

Тэдгээрийн нэг нь Сонгинохайрхан дүүргийн орчин нөхцлийг сайжруулах, тохижилтыг нэмэгдүүлэх зорилготой “Шинэ хороо” төсөл юм. Энэхүү төслийг энэ онд эхлүүлэх бөгөөд 08, 11, 28 дугаар хороонд хэрэгжинэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих “Сонгинохайрхан” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. 

Тус төслийн  хүрээнд зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэгчдийг хэрэгцээт тоног төхөөрөмжөөр хангах юм. Сонгинохайрхан дүүргийн хувьд зорилтот бүлгийн болон хөдөлмөр эрхлэх чин хүсэлтэй иргэдийг дэмжих зорилгоор “Сонгинохайрхан дүүргийн эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийг үүсгэн байгуулж, иргэдийг ажлын байр, худалдаа үйлчилгээ эрхлэх орчин нөхцлөөр ханган, олон төрлийн сургалтад хамруулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг юм.  Тус хөгжлийн төвөөр дамжуулан иргэд сургалт үйлчилгээнд хамрагдан, өөрсдийн гараар урласан бараа, бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж байна.

 “Шинэ хороо”, “Сонгинохайрхан” төсөл хэрэгжсэнээр иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжирч, зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, айл өрхүүдийн амьдралын чанар сайжрахад дэмжлэг үзүүлэх юм.