Сонгинохайрхан дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалтын гүйцэтгэлд онцгойлон анхаарч ажиллахыг
2022.02.08

Сонгинохайрхан дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалтын гүйцэтгэлд онцгойлон анхаарч ажиллахыг

Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.02.07/ боллоо.

Хурлыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатар нар удирдан явуулав. Хурлын эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг нийт удирдлагуудад танилцууллаа. Тус хуралд хороодын Засаг дарга нараас гадна дүүргийн хэлтэс, албадын дарга нар хамт оролцож цаг үеийн асуудлаар санал, солилцдог билээ.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хороодын Засаг дарга нарт бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбогдуулан хороо тус бүрт Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын эхлэл, дунд шатны гүйцэтгэлд онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэйг онцоллоо. Мөн 2022 онд илүү эрч хүчтэй, санаачилгатай, иргэддээ хүрч ажиллах хэрэгтэйг дурдаад, Нийслэлийн Засаг даргын 2022 оныг “Иргэн төвтэй жил” болгон зарлах тухай захирамжийн хэрэгжилтийг хангаж, холбогдох байгууллагуудаас санал авч, нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж ажиллахыг нийт удирдлагуудад үүрэг болголоо.