СХД Өвлийн спортын ордон, усан спорт сургалтын төвтэй болно
2022.02.16

СХД Өвлийн спортын ордон, усан спорт сургалтын төвтэй болно

Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчимд 2022 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Өвлийн спортын ордон”, “Усан спортын сургалтын төв”-ийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Тус бүтээн байгуулалт ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн иргэд, хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх боломжтой болно.

Мөн усан спорт, өвлийн спортоор хичээллэх сонирхолтой  хүүхэд, залуучууд, цаашлаад өвөл, зуны олимпод оролцох тамирчид олон улсын стандартад нийцсэн ордонд бэлтгэл сургуулилтаа хийх нөхцөл бүрдэх юм.