“Илүүдэл жингүй эртэч Монгол” аян Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж байна
Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос санаачлан 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах зорилт дэвшүүлсэн.
Энэ хүрээнд “Илүүдэл жингүй эртэч Монгол” аянд Сонгинохайрхан дүүрэгт таван спорт заал иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж эхлээд байна. Үүнд: Өнөр бүс - Хөгжил цогцолбор сургууль, Төвийн бүс - 21-р хорооллын 62-р сургууль, Төвийн бүс – Ханын материал 9-р сургууль, Баянхошуу бүс - 76-р сургууль, Толгойт бүс - Спорт хороо гэсэн газрууд дээр ажлын өдөр бүр 06:30-07:30 хүртэл иргэдтэй хамтран өглөөний дасгалыг хийж хэвшүүлж байна. Тэд өглөөний дасгал хамтдаа хийж өдрийг эрч хүчтэйгээр эхлүүлэхийг уриалж байна.
Өнөөдөр /2022.02.18/ дүүргийн таван цэг дээр 74 байгууллагын 300 гаруй иргэд хамрагдан, идэвхтэй дасгал хөдөлгөөн хамтдаа хийлээ.