Хүүхдүүд сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг байдлыг арилгана
2022.04.19

Хүүхдүүд сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг байдлыг арилгана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар холбогдох яамдууд, нийслэл дүүргийн Засаг дарга нар болон Боловсролын ерөнхий газрын дарга, удирдлагуудтай уулзаж дараах чиглэлүүдийг өглөө.

2022-2023 оны хичээлийн жилд хүүхдүүд цэцэрлэгт сугалаагаар хамрагддаг байдлыг арилгах, улсын төсвөөс 100 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийн нэмж тодотгох замаар нийт 200 тэрбум төгрөгөөр ирэх есдүгээр сарын 1 гэхэд цэцэрлэгийн хүүхдүүд сугалаагүй, хаяг дээрээ цэцэрлэгт хамрагддаг болгох.

Уулзалтын үеэр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд БШУЯ дараах саналуудыг танилцууллаа.

  • Цэцэрлэгийн барилгыг шинээр барих өргөтгөх,
  • Цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх
  • Төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах
  • Байгууллагын цэцэрлэгийг дэмжих
  • Хувийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих
  • Өргөө цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх
  • Орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах
  • Хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдаж авах, түрээслэх
  • Хүүхэд харах үйлчилгээг дэмжих
  • Хоёр настай хүүхэд бүрт хувьсах зардал өгөх
  • Хүүхэд бүхэн цэцэрлэгт бүрэн хамрагдах хүртээмжийг нэмэгдүүлэх нь УБ хотын түгжрэлийг бууруулах, эцэг эхчүүдийн ажилдаа анхаарлаа хандуулахыг нэмэгдүүлж өрх гэрийн амьжиргаа өсөх гээд маш олон зүйлсийг шийдвэрлэх ач холбогдолтой алхам боллоо.