СХД-ээс сонгогдсон ардчилсан намын гишүүд хүүхэд багачуудынхаа эрүүл мэндийн боловсролд анхаарал хандуулж байна
Сонгинохайрхан дүүрэг бол хамгийн том газар нутагтай, нийслэлийн хамгийн олон хүн амтай, хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд олонтой, нийгмийн тулгамдсан асуудал их гээд онцлогтой дүүрэг юм. Тус дүүргээс Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Кёкүшюзан Батбаяр нар өөрийн сонгогдсон тойрогтоо өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллаа.
Тэд аливаа бүтээн байгуулалтаас хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, тэднийг эрүүл чийрэг, эрдэм боловсролтой иргэд болон хүмүүжихэд туслах, тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хийхийг илүүтэй чухалчилж байдаг. Энэ удаа гишүүд дүүргийн алслагдсан 21-р хорооны Жаргалант тосгоны дунд сургуулийн ашиглагдахгүй байсан спорт зааланд урсгал засвар хийж орчин үеийн шаардлага хангасан тохилог спорт зал болгон тохижуулснаа хүлээлгэн өгсөн юм. Мөн тус тосгоны эмнэлэг, цагдаагийн хэсэгт иж бүрэн комьпютер, принтер бэлэглэсэн. Мөн энэ өдөр тосгоны иргэд сонгогчидтой уулзаж тэдний санал бодлыг сонсон, зарим хүсэлтийг хүлээн авч дэмжихээ илэрхийллээ.
Тэрээр тойргийн алслагдсан 104-р сургуульд барууны жишигт нийцсэн хальтардаггүй, хагардаггүй, зөөлөн орчин үеийн шаардлага хангасан сагсан бөмбөгийн талбайг байгуулж ашиглалтад оруулсанаа хүлээлгэн өгч хүүхэд багачуудын магнайг тэнийлгэсэн юм. Тус сургуулийн хувьд өөрийн гэсэн спорт зал байхгүй тул хүүхдүүдэд биеийн тамирын хичээл орохгүй, уралдаан тэмцээнд оролцож чадахгүй, өөр сургуулийн залыг гуйх зэрэг хүндрэлтэй асуудал байсныг ийнхүү шийдвэрлэж өгсөнд багш сурагчид ихэд баяртай байсан юм.
Түүнчлэн чөлөөт бөхийн гүнзгийрүүлсэн сургалттай СХД-ийн 62-р сургуулийн сурагчид бөхийн дэвжээ байхгүй, хөөсөнцөр дээр бэлтгэл сургуулилт хийдэг байсныг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Кёкүшюзан Батбаяр нар анхааралдаа авч зориулалтын дэвжээ бэлэглэлэлээ.