Манайд сэтгэцийн 45 мянган архаг, 25 мянган олдмол өвчтэй хүн байна
2009.10.12

Манайд сэтгэцийн 45 мянган архаг, 25 мянган олдмол өвчтэй хүн байна

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс (СЭМҮТ) сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах өдөрлө-гийг енөөдөр зохион бай-гуулж явуулна. Уг өдөрлөгийг тохиолдуулан СЭМҮТ-өөс хийх ажлаа сэтгүүлчдэд мэдээллээ. Манай оронд 1990 оноос өмнө сэтгэцийн өвчлөлийг ойшоож уздэггүй байсан. Гэвч сүүлийн жилүүдэд сэтгэцийн эмгэгтэй иргэдийн тоо олширсонтой холбогдуулан арга хэмжээ их авах болжээ. Манай оронд сэтгэцийн 45 мянган архаг, 25 мянган олдмол өвчтэй хүн байдаг.

Харин эмнэх эмнэлэг нь 400 ортой 1950-иад оны хуучин барилга байдаг гэлээ. Энэ асуудлыг шийдвэрлэж СЭМҮТ цогцолборыг Эрүүл мэндийн яамнаас барьж өгөхөөр болжээ. Сэтгэцийн өвчлөл нь маш өргөн хүрээг хамардаг байна.

Хамгийн анхны хэлбэр нь эдийн засаг санхүүгийн асуудал, дотны хүнээ алдах уй гашуу, ямар нэгэн хүчирхийлэлд автсанаас үүдэн бий болдог аж. Энэ байдал нь даамжирвал сэтгэцийн хүнд өвчлөлд нэрвэгдэж улмаар амиа хорлох үйлдэл их гардаг гэв. СЭМҮТ-өөс энэ оныг сэтгэцийн анхан шатны тусламжийн жил болгон зарлажээ. Анхан шатны өвчлөлд нэрвэгдсэн иргэд архи, хар тамхи, компьютер тоглоомонд ихээр автдаг учир өрх, багийн эмч нарыг мэдлэгжүүлэх арга хэмжээ зохион байгуулаад байгаа гэнэ. Мөн шар хадны эмнэлэгт эмчлүүлдэг өвчтөнүүдийг 50 хувь нь ар гэрээс нь эргэлт ирдэггүй байнгын эмчлүүлэгчид учир орны эргэлт явагдахаар болжээ. Өнөөдөр иргэдэд сэтгэцийн өвчлөлийн талаар ойлголт өгөх зорилгоор “сэтгэцийн эрүүл мэнд” явган аяллыг зохион байгуулах ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.