Хоёрдах шатлалын тусламж үйлчилгээг цахим сүлжээнд орууллаа
2009.09.21

Хоёрдах шатлалын тусламж үйлчилгээг цахим сүлжээнд орууллаа

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл “Цахим эмнэлэг” боллоо. Энэ жилийг Баянзүрх дүүрэг эрүүл мэнд биеийн тамирын Жишиг дүүрэг болохоор зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Поликлиникийн нарийн мэргэжлийн 28 кабинетыг цахим сүлжээнд холболоо. 2 дах шатлалын тусламж үйлчилгээг цахим сүлжээнд оруулснаар үйлчлүүлэгчдийн хүлээгдэл багасч, тусламж үйлчилгээ авах захиалгаа урьдчилан утсаар өгөх боломж бүрдсэн ба нарийн мэргэжлийн эмч нарийн ачаалал буурч байгаад иргэд ихээхэн сэтгэл өндөр байгаа юм.

Аливаа улс улс орны хөгжил дэвшил иргэдийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Сүүлийн үед иргэд ч эрүүл мэнддээ ихээхэн хандуулах болж эмнэлэгийн үйлчилгээг цаг алдалгүй авч 1 болон 2 дугаар шатлалын эмнэлэгүүд үйлчлүүлдэг. Гэсэн ч эмнэлэгийн ачаалал сүүлийн жилүүдэд нэмэгдэн иргэдэд эмнэлэгийн үйлчилгээ авахаар ирэх бүрийд урт дараалалд хүлээн ажлаа алдан дугаарлах нь энгийн үзэгдэл болсон. Харин энэ байдлыг өөрчлөхөөр Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл “Цахим эмнэлэг” боллоо. Энэ жилийг Баянзүрх дүүрэг эрүүл мэнд биеийн тамирын Жишиг дүүрэг болохоор зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Поликлиникийн нарийн мэргэжлийн 28 кабинетыг цахим сүлжээнд холболоо. 2 дах шатлалын тусламж үйлчилгээг цахим сүлжээнд оруулснаар үйлчлүүлэгчдийн хүлээгдэл багасч, тусламж үйлчилгээ авах захиалгаа урьдчилан утсаар өгөх боломж бүрдсэн ба нарийн мэргэжлийн эмч нарийн ачаалал буурч байгаад иргэд ихээхэн сэтгэл өндөр байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.