Төрийн үйлчилгээний 1-3-аар цалинждаг ажиллагсдыг хувийн хэвшилд шилжүүлэхээ болино
2022.04.25

Төрийн үйлчилгээний 1-3-аар цалинждаг ажиллагсдыг хувийн хэвшилд шилжүүлэхээ болино

Төрийн үйлчилгээний ТҮ 1-3 дахь шатлалаар цалинждаг ажиллагсадыг гэрээт хэлбэрээр ажиллуулж, төрийн зарим ажил үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх тухай шийдвэр гарч олон хүнийг хохироосон.

Уг асуудлыг УИХ-ын чуулганы завсарлагаанаар явах үед олон хүнээс асуудлыг ярьж байсан учраас уг шилжилтийн улмаас хохирсон ажилчдын төлөөлөлтэй уулзаж асуудлыг тодруулсан юм. Ажилчдын саналыг Б. Бат-Эрдэнэ гишүүнтэй хамтдаа болон бусад гишүүд ч намын бүлэг, УИХ-ын чуулганы хуралдаан дээр танилцуулж ажилласан.

Үүний үр дүнд Засгийн газраас уг асуудлыг нааштайгаар шийдвэрлэж ТҮ 1-3-ынхныг хувийн хэвшилд шилжүүлэхийг больж, 2022 оны 1-р сарын 1-нээс орон нутгийн төсвийн байгууллагуудын хувьсах зардлыг аймаг, нийслэлийн төсөвт суулгасныг буцааж улсын төсвөөс олгодог байх шийдвэрийг Засгийн газар гарган Төсвийн тодотголоор шийдвэрлүүлэхээр оруулж ирсэн байна.

Мөн ТҮ 1-3-аар цалинждаг төрийн албан хаагчдын цалингийн доод түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болжээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn