МҮЭХ-ны Ажлын хэсэг "Тамир" суманд ажиллалаа
Ажлын хэсгийн гишүүд ЕБС, СӨБ, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Засаг даргын Тамгын Газар зэрэг байгуудлагуудад хуваарилагдан ажиллалаа. Тус суманд 5000 иргэн амьдардаг. Сумын Засаг Даргын Тамгын Газарт харьяалалтай болон аймгаас хараат 38 төрийн албан хаагч ажилладаг байна.
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Тамир" сумын Засаг Даргын орлогч Ж.Жаргалмөнхтэй уулзах үеэр "Тариат" сумын ЗДТГ-ын ҮЭ-ийн хорооны дарга, А.Эрдэнэдалай, "Тариат" сумын ҮЭ-ийн холбооны дарга Ө.Батцэрэн нар орон нутгийн төр захиргаанд ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлсний асуудал орхигдоод байгаа тухай хэллээ.
Орон нутгийн төр захиргааны албан хаагчдын цалин хөлс нэмэгдэхгүй байгаа нь сум орон нутгийн Засаг даргын тамгын газарт ажиллаж байгаа ажилтнууд Сумын ҮЭ-ийн холбоондоо нэгдэж зохион байгуулалтад ороогүй байгаатай холбоотой учир МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Сумын төрийн албан хаагчид Сумын ҮЭ-ийн холбоондоо нэгдэж дуу хоолойгоо нэгтгэж цалин хөлсний асуудлыг хамтдаа шийдвэрлэх боломжтой талаар хэлж, хэрхэн зохион байгуулалтад орох тухай арга зүйн зөвлөгөө өгөв.
Мөн энэ үеэр "Тамир" Сумын "Хүүхдийн цэцэрлэг"-ийн багш ажилтнуудтай уулзлаа. Тус цэцэрлэгт 20 багш ажилтан ажилладаг. Тэдний зүгээс Боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцоонд шилжиж буйтай холбогдуулан СӨБ-ийн багш нарын цалин ТҮБД3-аас тав руу шилжиж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Цэцэрлэгийн багш ажилтнууд 800 гаруй мянган төгрөгийн цалин авч байсан бол ТҮБД5 авдаг болсноор нэг сая төгрөгийн цалинтай болж байгаа тухайгаа хэлж байлаа. СӨБ багш нарын цалин нэмэгдсэн хэдий ч бид төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин хөлс хөдөлмөрлөх эрхийг хангуулах ажлын байрны баталгааг нь хангах хүрээнд эв санааны нэгдлээ илэрхийлж жагсаал, цуглаанд нэгдэнэ гэдгээ илэрхийлж байсан юм.