“Үйлдвэрчний эвлэлийн үндсэн мэдлэг” сургалт эхэллээ
2022.03.15

“Үйлдвэрчний эвлэлийн үндсэн мэдлэг” сургалт эхэллээ

 “Үйлдвэрчний эвлэлийн үндсэн мэдлэг” олгох энэ оны анхны сургалт өнөөдөр /2022.03.15/ МҮЭ-ийн “Хөдөлмөр” сургалт, судалгааны төвд эхэллээ.

ҮЭ-ийн үүсэл хөгжил, бүтэц зохион байгуулалт, гишүүн байхын давуу тал, гишүүн байгууллагуудын танилцуулга, Хамтын гэрээ хэлэлцээрийн агуулга, амжилттай батлах арга зүйн зөвлөгөө, МҮЭ-ийн холбооны Хөгжлийн хөтөлбөр, Дүрэм, стратеги, Хөдөлмөрийн тухай хууль, бусад эрх зүйн актын талаар танилцуулах сургалтад Баянхонгор аймгаас ес, Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбооноос 10, Төв аймгаас хоёр, Хэнтий аймгаас хоёр, Дархан-Уул аймгаас нэг, НУБҮЭХ-ноос нэг, ОСНААҮАҮЭХ-ноос хоёр, МҮЭХЕЗ-ийн Ажлын албанаас гурван шинэ мэргэжилтэн тус бүр хамрагдаж байна.

Нээлтийн дараа МҮЭ-ийн холбооны их хурлаас батлагдсан Хөгжлийн хөтөлбөр, Дүрмийн талаар ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдээлэл өгсөн бол Сургалтын төвийн үйл ажиллагаа, хөтөлбөрийн танилцуулгыг ХССТ-ийн дарга Б.Насанжаргал нар танилцуулав.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээр, цалин хөлсний асуудлаар ХНБГ-ын дарга М.Нямдаваа, ҮЭ-ийн эрхийн тухай хууль, шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулиар ХССТ-ийн дарга Б.Насанжаргал нар сургах ба Аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбооноос анхан шатны хороо, холбооны үйл ажиллагааг хэрхэн удирдан чиглүүлэх талаар БШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл мэдээлэл өглөө.

Сургалтын хоёр дахь өдөр МҮЭ-ийн холбооны нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, ҮЭ-ийн хорооны санхүү, зарцуулалт, зардлын төсөв хийх, Хяналтын хорооны үйл ажиллагаа, Цахим бүртгэл, Гадаад харилцааны үйл ажиллагаа, хурал хийх арга зүй сэдвээр холбогдох газар, хэлтсийн мэргэжилтэн, дарга нар сургалт явуулахаар болсон байна.