Замын-Үүд сумын оюутнуудын анхдугаар зөвлөгөөн боллоо
2022.04.27

Замын-Үүд сумын оюутнуудын анхдугаар зөвлөгөөн боллоо

Замын-Үүд сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.3.10 хэрэгжилтийн хүрээнд “Оюутны анхдугаар зөвлөгөөн”-ийг 2022 оны 04 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.

Зөвлөгөөнөөр оюутнуудад тулгамдаж буй асуудал түүний гарц, шийдвэрлэх арга зам сургуулиа төгсөөд орон нутагтаа ажиллах боломж нөхцлийн талаарх асуудлуудыг ярилцлаа. Замын-Үүд сумаас Улаанбаатар хотод 500 гаруй оюутан суралцдаг бөгөөд зөвлөгөөнд 200 гаруй оюутнууд оролцлоо.

Зөвлөгөөнд УИХ гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан, УИХ гишүүн Т.Энхтүвшин, Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Алдарбаяр, Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, Монголын оюутны холбооны тэргүүн Г.Ану-Дарь нар оролцож сурлага хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан шилдэг 5 оюутныг тус бүр 500 000 мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн УИХ гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан, УИХ гишүүн Т.Энхтүвшин нарт нийт оюутнуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. 2022 оны 04 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Замын-Үүд сумын оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн Нийслэлийн ерөнхий боловсролын 47 дугаар сургуулийн спорт зааланд зохион байгуулагдана.