2022.05.11

Т.Энхтүвшин: Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх шаардлагатай

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны /2022.05.11/-ний өдрийн хуралдаанаар  “Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээлэл сонслоо.

Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Хамгийн түрүүнд ярих асуудал бол нийтийн биеийн тамир билээ. Үүнийг хөгжүүлэх шаардлагатай. Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх шаардлага үүсээд байна. Одоо боловсролын байгууллагуудын биеийн тамирын багш нарын зааж байгаа хөтөлбөр нь ихэвчлэн сагсан бөмбөг, гар бөмбөг байна. Хүүхдүүд багийн спортыг түлхүү сонирхож байгаа учраас энэ чиглэлд хичээлээ заадаг.

Түүнээс гадна бүх шатны боловсролын байгууллагын тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бүх сургуульд энэ биеийн тамирын тоног төхөөрөмж дутагдаж байгаа. Сургалтын хэрэглэдэхүүн байхгүй учраас зааж байгаа хичээлийн хөтөлбөр багасаж байна. Монгол Улсын 2023 оны төсөвт биеийн тамирыy тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдэх боломж бий юу?

Сүүлийн 4 жилийн хугацаанд сум орон нутагт биеийн тамирын цогцолборыг барьж байгуулсан. Хамгийн гол тухайн заалыг хариуцаад явах боловсон хүчний асуудал орхигдсон. Биеийн тамирын багш, дасгалжуулагчийн хэрэгцээ бий болсон. Үүн дээр Биеийн тамир, спортын улсын хороо ямар бодлого баримталж ажиллах вэ?

Түүний асуултад Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn