Халдвар авсан хүний тоо 28-дхүрлээ
2009.10.19

Халдвар авсан хүний тоо 28-дхүрлээ

Гахайн томуугийн улмаас ХӨСҮТ-д 30 хүн хэвтэж эмчлүүлж байгаагийн 22 нь томуугийн халдвартай болох нь батлагджээ. Найман хүний шинжилгээний хариу гараагүй байна. Энэ сарын 13+(Д гахайн томуугийн халдвар анх илэрснээс хойш нийт 28 хүн өвчилсний зургаагийнх нь бие сай-жирч, эмнэлгээс гарчээ. Мөн сэжигтэйд тооцогдож байсан есөн хүн Н1М1 вирусын халдваргүй болох нь тогтоогдсон байна. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүсийн хамгийн бага нь Хан-Уул дүүргийн 41 дүгээр цэцэрлэгийн таван настай хүүхэд бол ахмад нь 49 настай аж. Одоогоор тэдний тавынх нь биеийн байдал хүндэвтэр байна.
Түүнчлэн халдвар авсан байж болзошгүй хэмээж байсан Хэнтий аймгийн Хэрлэн сумын гурван хүүхэд гахайн томуугаар өвчлөөгүй болох нь тогтоогджээ. Харин Эрээн хотод сурдаг 13 монгол хүүхдээс хоёр хоногийн өмнө гахайн томуугийн вирус илэрчээ. Хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд заавал Монголд авчрах шаардлагагүй гэж үзэн тэнд нь эмчлэхээр болсон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.