2022.05.24

Т.Аубакир: Нөхөн сэргээлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх боломжтой юу

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2022,05,24/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Т.Аубакир: 

Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Мэргэжлийн байгууллагууд өмнө нь 1 га -талбайд нөхөн сэргээлт хийхдээ 699 мянга төгрөгөөр хийдэг байсан бол одоо 1,2 сая төгрөг болсон. Үйлдвэрлэлийн огтлол хийдэг компани нөхөн сэргээлтээ давхар хариуцдаг. Гэтэл энэ байгууллага өөрөө нөхөн сэргээх чиг үүрэг бүхий байгууллага биш зөвхөн үйлдвэрлэлийн огтлол хийдэг нөхөн сэргээх мэргэжлийн бус байгууллага. Тэгэхээр 1 га талбайд нөхөн сэргээлт хийх 1.2 сая төгрөгийг орон нутаг, ойн агентлагт төвлөрүүлж байгаад нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагаар хийлгэх боломж бий юу?

Яагаад энэ асуултыг асууж байна гэхээр үйлдвэрлэлийн огтлолт хийдэг байгууллагын суулгасан суулгацын 70,80 хувь нь буцаан сэргэж байна уу гэдэг эргэлзээтэй. Ойгоо огтолдог, га талбайд бодож нөхөн сэргээлтээ хийгээд орхидог. Тиймээс нөхөн сэргээлтийн мөнгийг төвлөрүүлж байгаад суулгац, үржүүлгийн мэргэжлийн газраар хийлгэх бололцоо бий юу? Улсын хэмжээнд 2,5 тэрбум төгрөгийг огтлол хийснийхээ төлөө нөхөн сэргээлтийн зардалд ашигладаг.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж дээр нөхөн сэргээлтийн асуудал яригддаг. Өнөөдрийн байдлаар 601 аж ахуйн нэгж буюу байгууллага ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр 197, ойн цэвэрлэгээний чиглэлээр 322, ойн хөнөөлт шавжны чиглэлээр 17, үйлдвэрлэлтийн ашиг буюу тусгай зөвшөөрлийн чиглэлээр 23 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж нөхөн сэргээлт хийх нь харилцан адилгүй байгаа. Тиймээс ойн тухайн хуулийн шинэчилсэн найруулгыг оруулж, эрх зүйн орчныг тодорхой болгох хэрэгтэй. Мод ургуулж, дэд бүтцээ бий болгосон, тарьц суулгацын нөөцтэй аж ахуй нэгжүүдийг уяад явбал үр дүнтэй болно. Үүн дээр зохицуулалт хийгээд явна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn