2022.05.30
Хүүхдийн дээд эрх, ашиг сонирхол ямагт тэргүүнд байх ёстой
2022 оны Тавдугаар сарын 27-ны өдөр хүүхдүүдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагынхаа хүрээнд “Хүүхдэд ээлтэй Монгол” хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын бүх яамд, 21 аймаг, нийслэлийн удирдлагын төлөөлөл, Нэгдсэн Үндэстний байгууллагын суурин төлөөлөгч, ТББ, багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл оролцож ХҮҮХДИЙН эрхийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, улмаар цаашид хэрэгжүүлэх чиглэлийг тогтоож чадлаа.
Дараах зорилтуудыг чуулганд оролцогчид дуу нэгтэйгээр дэмжиж, үйл ажиллагаандаа ХҮҮХДИЙН ЭРХИЙГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИХАА илэрхийллээ.
- УИХ, ЗГ-ын газрын түвшинд шийдвэрлэх асуудлын жагсаалтад хүүхэдтэй холбоотой асуудлыг нэн тэргүүнд анхааран шийдвэрлэдэг байх;
- Санхүүгийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч насанд хүрэгч хэн бүхэн “хүүхдийн дээд ашиг сонирхлыг” хангасны дараа бусад ашиг сонирхлын асуудлыг шийдвэрлэж байх;
- 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-д заасан “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэх” үүргээ биелүүлэх;
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан бодит амлалт, үр дүнтэй хэлэлцүүлгийг өрнүүлсэн хүүхдийн төлөө чин сэтгэлтэй хүн бүхэнд талархал илэрхийлсэн байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn