Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Хэнтий аймагт ажиллаж байна
2022.06.13

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Хэнтий аймагт ажиллаж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймагт ажиллаж байна. Ингэхдээ тус аймгийн Биндэр сумын сум дундын ойн анги, байгаль орчин, аялал жуулчлалын газар болон БОАЖЯ-ны харьяа газруудын ажилтан, албан хаагчидтай уулзаж, салбарын төлөөлөлтэй санал солилцов.

Үргэлжлүүлэн тэр бээр Хэнтий аймгийн Дадал сум, Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт ADB-ийн санхүүжилтээр баригдах “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолбор төсөл, Дадал сумын хогийг цэгийг шинэчлэн байгуулах ажлуудтай газар дээр нь очиж танилцан ажлаа үргэлжлүүлж байна.