2022.06.15

Баянзүрх дүүргийн 20-р цэцэрлэгийн 200 ортой өргөтгөлийн барилгын ажил эхлэхэд бэлэн болжээ

Өнгөрөгч амралтын өдрүүдээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Баянзүрх дүүргийн 20, 12-р хороодод ажиллаж иргэд сонгогчидтойгоо уулзаж дүүрэгтээ хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц болон шинээр батлагдаж байгаа хууль тогтоомжийн талаар мэдээлэл хүргэж санал солилцлоо.

Тэрээр хэлэхдээ "Нэн тэргүүнд тулгамдаад буй цэцэрлэг, сургуулийн хүртээмжийн асуудлыг шийдэхээр улсын төсөвт саналаа тусгасан бөгөөд зарим хорооны асуудал эхнээсээ шийдэгдээд явж байгаа юм. Мөн 12-р хорооны 20-р цэцэрлэгийн 200 ортой өргөтгөлийн барилгын ажил эхлэхэд бэлэн болоод байна. Ингэснээр тус хороонд дутагдаад байсан цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг бүрэн шийдэх боломж бүрдэнэ" гэлээ.

Иргэдийн зүгээс ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Эрчим хүчний асуудал, Нийгмийн даатгалын хуулийн санал зэрэг олон чухал асуудлыг хөндөж байлаа. Иргэдийнхээ санал хүсэлтийг холбогдох Яам, Тамгын газраас асуулга тавьж шийдэхээр ажиллахаар болжээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn