Малчдын эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах, нийгмийн даатгалд хамруулах төслийн баг Өвөрхангай аймагт ажиллалаа
2022.06.20

Малчдын эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах, нийгмийн даатгалд хамруулах төслийн баг Өвөрхангай аймагт ажиллалаа

Малчдын нийгмийн хамгаалал, Эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах МҮЭ-ийн холбоо, ОУХБ-ын хамтарсан төслийн баг Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзийт, Хархорум сумдад 2022 оны  зургадугаар сарын 15-17-ны өдрүүдэд ажиллалаа.

Энэ үеэр төслийн багийн гишүүд болох МҮЭ-ийн холбооны ЕНБД Х.Буянжаргал, ХЭХБГ дарга Ц.Отгонтунгалаг, мэргэжилтэн Д.Өлзийсайхан, Өвөрхангай аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Ц.Баярбат нар Малчдын эвлэлдэн нэгдэх эрх, хамтын гэрээ хэлэлцээрт орох, малчдын хөдөлмөрийн гэрээний үлгэрчилсэн загварыг  танилцуулж, Нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх талаар болон МҮЭ-ийн бодлого, үйл  ажиллагааны талаар  сумдын малчид, сум багийн засаг дарга нар, иргэд хөдөлмөрчдөд гурван өдөр сургалт явуулж мөн малчны хотонд очиж ажиллав.

Малчдын хувьд баяр наадмын өдрүүд хаяанд ирсэн энэ цаг үед мориныхоо уяа соолгыг тааруулах, ноос ноолуур бэлтгэхээс авахуулаад борив бохис хийлгүй ажил ихтэй байдаг учраас төслийн багийнхний малчдын хотноор зочилж нийгмийн даатгалд хамрагдах, эвлэлдэн  нэгдэх эрхийн талаар цогц мэдээлэл өгч байгаад талархал илэрхийлж байсан юм.