Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Орхон аймагт ажиллаж байна
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэт хотын цагаан тоосны асуудлаар Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер болон холбогдох албаныхантай газар дээр нь ажиллав.
Олон жил шийдэгдэж чадалгүй өнөөг хүрсэн Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрээс гарч буй хаягдал буюу элсний хуримтлалаас үүссэн цагаан тоосны асуудал шийдэлд хүрэлгүй нэлээд хугацааг үдэж, орхончуудын толгойны өвчин болоод буй юм.
Байгаль цаг уурын онцлогоос шалтгаалан салхи шуурганы хурдаар дэгдэлт нь “ширүүсдэг” цагаан тоос үнэхээр тулгамдсан асуудал болоод байгааг тус аймгийнхан хөндсөөр байна. Тиймээс ч Эрдэнэт үйлдвэр цаг үргэлжид цагаан тоосны эсрэг тэмцэж, тоос дарах ажлыг олон удаагийн туршилтаар хийж ирсэн ч өнөөдрийг хүртэл бүрэн шийдэгдээгүй хэвээр байна.
Тиймээс цаашид бодит үр дүнд хүрэх чиглэлээр өөрөөр хэлбэл, олон жил орхончуудын толгойны өвчин болоод буй цагаан тоосны асуудлыг мэргэжлийн хүмүүсийн судалгаа шинжилгээнд түшиглэн гаргасан баримт мэдээлэлд үндэслэн илүү үр дүнд хүрэх, орчны бохирдлыг бууруулах, нөлөөллийг багасгах туршилтыг үргэлжлүүлэх үүргийг Орчны бохирдлын үндэсний хороонд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ үүрэг болгов