2022.07.08

Гачууртын эцсээс Хар хошуу хүртэл 4.7км автозамын ажил үргэлжилж байна

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Үндэсний их баяр наадмын өдрүүд эхлэхээс өмнө өөрийн санаачилгаар хийгдэж буй Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачууртын эцсээс Хар хошуу хүртэл 4.7км автозамын ажлын явцтай танилцлаа.

Тус замыг дотоодын аж ахуй нэгж болох “Таны Зам” ХХК гүйцэтгэж байна. Гүйцэтгэгч компанийн зүгээс энэ оны 10-р сарын 15-ндаа багтааж тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг давж техник, хүн хүчээ нэмээд ч болтугай ашиглалтад оруулж өгнө гэдгээ хэлж байна. Хугацаандаа амжуулаад дуусгахдаа биш чанартаа анхаарч, хэрэгцээ шаардлага гарвал дүүрэг орон нутагтайгаа хамтарч ажиллах шаардлагатай талаар хэллээ.

Замын хувьд 7м өргөнтэй гэрэлтүүлэг, дугуйн зам, явган зам цогцоор нь шийдэгдэж байгаа учраас Гачуурт орчмын иргэд амьдрахад таатай орчин нөхцөл бүрдэнэ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn