2022.06.27

БЗД-ийн 13, 14-р хороо 10 мянга гаруй мянган хүнтэй улсын сургууль, цэцэрлэггүй

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх тойргийнхоо иргэдийн санал сэтгэгдлийг сонслоо.

Тэрээр "БЗД-ийн 26-р хороонд дахиад дор хаяж 3 улсын сургууль хэрэгцээтэй байгаа. Энэ ганц сургуулийн асуудал биш. Түгжрэлийг бууруулахад ч нөлөөлнө. Мөн БЗД-ийн 13, 14-р хороонд 10 гаруй мянган хүн ам нэг ч улсын сургууль, цэцэрлэггүй байна. Өнөөдөр 7, 8, 9-р гудамжны 44 айлын газар чөлөөлөх төсөв нь НИТХ-аар батлагдсан баяртай мэдээ авлаа. Газар, зургийн асуудал нь шийдэгдчихвэл миний хувьд сургууль, цэцэрлэгийн төсвийг нь батлуулах үүрэг, хариуцлагаа ухамсарлан хүлээж эн тэргүүнд тусгуулахаар хичээж ажиллахаа 13, 14-р хорооны сонгогчиддоо амалж байна" гэлээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn