УУХҮЯ: Аи-92 бензинийг 35.3 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байна
Манай улсын нефть бүтээгдэхүүний гол нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компани Аи-92 автобензиний үнэ дээр өнгөрсөн 4-6 дугаар сард 24.3-30 хувийн хөнгөлөлтийг үзүүлж иржээ. Харин энэ сард хийсэн хэлцлийн дүнд дэлхийн зах зээлийн үнээс 35.3 хувиар хөнгөлөн нийлүүлж буйг УУХҮ-ийн сайд Г.Ёндон өнөөдөр тус яамнаас хийсэн мэдээллийн үеэр тодотголоо.
Харин дизелийн түлшний хувьд ямар нэг хөнгөлөлт байхгүй байгааг онцоллоо. Энэ нь ОХУ, Украины цэргийн ажиллагаа, хямралт байдал, ОХУ-ын дотоод дахь нөхцөл байдалтай холбоотой аж.
Мэдээллийн үеэр Засгийн газар, салбарын яамнаас газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээний талаар тодотгов. Үүнд:
Энэ оны 4 дүгээр сарын 15-нд УИХ-ын чуулганаар “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт болон хомсдол зэргээс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг баталсан,
Засгийн газрын энэ оны 4 дүгээр сарын 20-ны 160 дугаар тогтоолоор шатахуун импортлогч ААН-үүдийн худалдан авах Аи-92 бензинийн урьдчилгаа төлбөрт шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын өрийн баталгаа гаргуулан Монголбанкны хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгосон,
УУХҮЯ “Роснефть” компанитай энэ оны 4 дүгээр сарын 8-нд хэлцэл хийсний дүнд Аи-92 автобензинийг 4-6 дугаар сард урьдчилгаа төлбөрийн нөхцөлтэйгээр нэг тонныг 840 ам.долларын үнээр худалданг авахаар тохиролцсон,