Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд нь төр засгаас халдаж саад учруулдаг байдлыг зогсооход анхаарч ажиллахыг хүслээ
2022.08.16

Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд нь төр засгаас халдаж саад учруулдаг байдлыг зогсооход анхаарч ажиллахыг хүслээ

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)ын гишүүн С.Дондов, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Өнөржаргал, ажилтан, гишүүний туслах А.Балдангомбо нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ХЭҮК-ын гишүүн С.Дондов, Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх мөн хуулийг даган гарах дүрэм журмын хүрээнд МҮЭ-ийн холбоотой хамтран ажиллах хэрэгцээ шаардлага гараад буйг хэлж, Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулахад Хүний эрхийн комисс, ҮЭ-ийн байгууллага намуудтай зөвшилцөж хамтран ажиллах, бодлого тодорхойлогч намуудтай уулзах тал бүрийн оролцоог тэгш хамруулахад анхаарч ажиллаж байгаа юм.

Манай аль ч нам хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай байна. Яагаад гэвэл тэд бодлого тодорхойлдог учраас хүний эрхийн тухай мэдлэг ойлголтыг өгч шийдвэр гаргахад хүний эохийг хангуулах тал дээр нөлөөлж ажиллах шаардлагатай байгааг хэлж, /Хүний эрхийн Үндэсний комисс МҮЭ-ийн холбоотой хамтын ажиллагааны хүрээнд хуулийн хэрэгжилтийг хангуулж нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай заалтуудыг судлах мөн Хүний эрхийн комисст ҮЭ-ийн байгууллагаас ажлын байрны дарамттай холбоотой гомдол ихэвчлэн ирдгийг онцлоод хамтран сургалт зохион байгуулах, тулгамдаж буй асуудлаа эрэмблэж хамтын ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн ажиллахыг хүслээ.

Хариуд нь МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: МҮЭ-ийн холбооноос хүний эрхийг хамгаалагчийн эрхийг хамгаалах хуульд ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байгааг онцлоод МҮЭ-ийн холбоо дүрмэндээ өөрчлөлт оруулж, ҮЭ-ийн эрхийн  хороог дотооддоо ажиллуулж сонгуульт ажилтныхаа эрхийг хамгаалах эрх зүйн нөхцөлийг бүрдүүлж ажиллаж эхэлсэн. ҮЭ-үүд, иргэд, хөдөлмөрчдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд нь төр засгаас халдаж жагсаал цуглаан зохион байгуулахад саад учруулдаг байдлыг зогсооход Хүний эрхийн үндэсний комиссоос анхаарч ажиллахыг хүслээ.

Түүнчлэн Хүний эрхийн комиссын төсөв, боловсон хүчинг нэмэгдүүлэх, ТББ-ууд маань улсын төсвөөс гэхээс илүү гаднын олон улсын хүний эрхийн байгууллагуудын санхүүжилтээр явж байна. Төрөөс ард иргэдийнхээ эрхийг хангуулахад төсөв санхүүг нь хангалттай тавиад өгөөсэй гэж хүсдэг. Нөгөө талдаа ХЭҮК улс төрчдөөс хараат бус ажиллаасай.

ХЭҮК-оос хүний эрх зөрчигдсөн кейс бүрт асуудлыг ил гаргаж тавиад хүний эрхийг хангуулахад анхаарч ажиллаасай. Хүний эрх зөрчигдөж байгаа бодит асуудлыг ҮЭ-ийн хорооны даргаар дамжуулан олж зөрчлийг арилгах тал дээр анхаарах, ҮЭ-ийн байгууллагуудын сонгуульт ажилтан бусдын эрхийг хамгаалсныхаа төлөө өөрийнх нь эрх хэрхэн зөрчигдөж байгааг судлах, гэрч, хохирогчийг хамгаалах, тэдний эрхийг хамгаалахад түншлэгч талууд хууль эрх зүйн байдлыг боловсронгуй болгоход анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцолж, морь унаач хүүхдүүдийн эрх, малчдын хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг арилгахад хамтран ажиллахад таатай байхыг илэрхийлж байсан юм.