Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд 317 ширхэг мод тарив
БНСУ-ын “Юнисити Мега Ворлд” ХХК, “U9Change” хүмүүнлэгийн байгууллага Олон Улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, ногоон ирээдүйг дэмжлээ.
БЗД-ийн 28 дугаар хороо “Олон Улсын Эко цэцэрлэгт хүрээлэн” ОНӨҮГ-ын бүтээн байгуулалт хийж буй тусгай хамгаалалтын бүсэд БНСУ-ын “Юнисити Мега Ворлд” ХХК, “U9Change” олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд хамтын ажиллагааныхаа хүрээнд 317 ширхэг мод тарив.

Энэ үеэр БНСУ-ын “Юнисити Мега Ворлд” ХХК-ны салбар хэлтсийн 17 захирал өөрийн нэрэмжит төгөл байгуулж, цаашид жил бүр уламжлал болгон тус цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтод хувь нэмрээ оруулж, дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийллээ.

Олон Улсын цэцэрлэгт хүрээлэнгийн 300 га талбайд тохижилт, бүтээн байгуулалт хийх ажил 2036 он хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ
2022.08.22
2022.08.19
2022.08.19