2022.08.26
Шинэ сэргэлтийг Шинэ үеийн залуус хамтдаа авчирна
Социал демократ Монголын Залуучуудын холбооны залуус Монголын Залуучуудын өдрийг тохиолдуулан "Шинэ сэргэлтийг Шинэ үеийн залуус авчирна" уриан дор нэгэн сайхан арга хэмжээг зохион байгууллаа.
Тухайлбал 2022.08.25-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үүрийн 04:00-16:00 цаг хүртал цэвэр, цэмцгэр хотын төлөө тасралтгүй зүтгэж байдаг тохижилт үйлчилгээний ажилтнуудтай хамтарч цэвэрлэгээ хийж нэг өдрийг хотын цэвэр, цэмцгэр байдлын төлөө сайхан өнгөрүүллээ. Зөв хандлагад бусдыгаа уриалж, холбооноос зохион байгуулж буй арга хэмжээнд нэгдсэн Социал демократ үзэл баримтлалтай бүх залуустаа баярлалаа.
Шинэ үеийн залуучууд тамхины иш, хог, нус, шүлс цэрээ ил задгай гудманд хаядаггүй. Харин эсрэгээрээ зөв хандлага, үйлдлээрээ манлайллыг үзүүлдэг. Шинэ сэргэлтийг Шинэ үеийн залуус хамтдаа авчирна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn