2022.08.24
Булган аймагт уул уурхайн нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх үүрэг өгөв
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж орон нутагт ажиллаж байна.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн ажлын хэсгийн дарга БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг Булган аймгийн Бүрэгхангай суманд ажиллав.
“Бүрдэл майнинг” ХХК, “Платинум ланд” ХХК, “Хамтын эх булаг” ХХК зэрэг аж ахуйн нэгжийн нөхөн сэргээлтийн ажлын явцтай газар дээр нь танилцаж холбогдох үүрэг чиглэл өгч ажиллав. “Хамтын эх булаг” ХХК-н нөхөн сэргээлтийн ажил хангалтгүй байгааг ажлын хэсэг газар дээр нь танилцаж, хугацаатай үүрэг өгсөн юм.
“Платинум ланд” ХХК 2016 оноос эхлэн уурхайн талбайд мод үржүүлгийн газар байгуулан хүлэмжинд зургаан төрлийн модны үрсэлгээ бойжуулж, биологийн нөхөн сэргээлт хийх шаардлагатай тарьц, суулгацаа бүрдүүлэн нөхөн сэргээлтийн ажлыг чанартай гүйцэтгэж байна.