Монгол Улсын Засгийн газар Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтдаа тууштай байна гэв
2022.08.26

Монгол Улсын Засгийн газар Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтдаа тууштай байна гэв

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос зохион байгуулж буй “Ази, Номхон далайн бүсэд тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хангахад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хөрөнгө оруулалт, санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр цахимаар оролцож үг хэллээ. 


Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас батлан гаргасан Үндэсний урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал Алсын хараа-2050-д туссан Үндэсний тодорхойлсон хувь нэмэр нь улс орны хөгжлийг тогтвортой чигт хандуулж, хүрэн эдийн засгийн тогтолцоог ногоон болгох дорвитой өөрчлөлт рүү хөтлөхөд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна гэдгийг дурдаад, таван жил тутамд шинэчлэгдэн, улам ахиулсан зорилттойгоор хэрэгжих Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлснээр Тогтвортой хөгжлийн зорилтод тусгагдсан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх 13 дугаар зорилт, эрчим хүч, эрүүл мэнд, иргэдийн амьжиргаа зэрэг бусад зорилтуудыг шууд болон шууд бусаар хэрэгжүүлэхээс гадна үндэсний хэмжээнд тулгамдаад буй агаарын бохирдол зэрэг асуудлуудыг шийдвэрлэх ихээхэн ач холбогдолтой юм.

Иймээс, Монгол Улсын Засгийн газар Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтдаа тууштай байж, түүний хэрэгжилтэд тэргүүлэх ач холбогдол өгч, тодорхой үр дүнтэй ажиллахаа дуулгахад таатай байна. Энэ амлалтдаа хүрэхэд олон талт болон хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд тууштай, идэвхтэй хамтран ажилладаг олон улсын байгууллагууд, найрсаг харилцаатай улс орнуудын дэмжлэг, туслалцаа чухал үүрэгтэйг онцолсон юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn