Ж.Сүхбаатар: Судалгаанд суурилан иргэдтэйгээ зөвлөлдөн эрэмбэ дараалалтайгаар авах ёстой арга хэмжээнүүдийг шийдэмгий авч хэрэгжүүлнэ
2022.08.31

Ж.Сүхбаатар: Судалгаанд суурилан иргэдтэйгээ зөвлөлдөн эрэмбэ дараалалтайгаар авах ёстой арга хэмжээнүүдийг шийдэмгий авч хэрэгжүүлнэ

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар томилогдсон.

Тэрээр,

Ард түмний төлөөллийн дээд байгууллагадаа Засгийн газрын гишүүнийхээ тангараг өргөлөө. Тэнгэр бурхан хүнд ширүүн тулааныг өөрийн хүчирхэг цэрэгтээ өгдөг гэсэн эртний үг бий. Улсын Ерөнхий сайд Oyunerdene Luvsannamsrai -с надад итгэл хүлээлгэн Монгол Улсын сайдаар томилон Нийслэл хотын өмнө тулгамдсан бөөгнөрөл, архаг түгжрэлийн эсрэг төвлөрөл сааруулах өргөн хүрээтэй бодлогын салбар хоорондын уялдуулан зохицуулах ажлыг хариуцуулсныг нэр төрийн хэрэг гэж үзэн нийт иргэдийнхээ төлөө бүх хүч чадлаараа хичээнгүйлэн зүтгэх болно. Мэдээж үүссэн бэрхшээл хуримтлагдсан ужиг асуудал нь маш хүнд хугацаа хүч шаардах болно гэдгийг миний хувьд гүнээ ухамсарлаж байна. Ид шидийн мэт аргаар богино хугацаанд шийдчих боломжгүй гэдгийг ч тооцож байгаа. Гэхдээ судалгаанд суурилан иргэдтэйгээ зөвлөлдөн эрэмбэ дараалалтайгаар авах ёстой арга хэмжээнүүдийг шийдэмгий авч хэрэгжүүлнэ.
Олон талт оролцогчдыг нэгтгэн үр ашигтайгаар чиглүүлэх нь миний арга барил байх болно

хэмээн бичсэн байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn