2022.09.19
Ж.Эрдэнэбат: Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн хөгжим, техникийг иж бүрэн хэрэгслээр хангана
Монголын алт” /МАК/ ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд олон улсын стандартад нийцсэн 960 хүүхдийн эко сургуулийг барьж, ашиглалтад оруулсан билээ.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат талархал илэрхийллээ. Тэрээр "Ерөө нутагт маань дэлхийн жишигт нийцсэн, хүүхдийн сурах орчин нөхцөл бүрэн бүрдсэн сургуульд багш, сурагч нар маань хичээллэх боломж бий болгосон "МАК" ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Нямтайшир, Д.Хулан болон гэр бүл, үр хүүхдүүд, "МАК" ХХК-ийн хамт олонд Сэлэнгэчүүд, Ерөөчүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хувийн хэвшил ямар хурдтай, ямар чанартай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийдгийг харуулсан бүтээн байгуулалт болж чадлаа. Цаашид улс оронд маань олон олон ийм жишиг сургуулиудыг төр засаг болон чадалтай компаниуд маань хамтран байгуулаасай гэж бодож байна. Ингэж байж эх орныхоо ирээдүйг авч явах чадвартай олон боловсон хүчин төрөн гарах нөхцөл бүрдэхэд нөлөөлөх болно.